Шумуулыг хумхаагийн шимэгчдээс хамгаалдаг нян илрүүлжээ



Хятадын биологичид шумуулын гэдсэнд Pseudomonas alcaligenes нян байгаа үед хумхаа өвчин үүсгэгчийн амьдрах чадвар эрс буурдаг болохыг тогтоожээ. Эдгээр бичил биетийг хумхаа өвчинтэй тэмцэхэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.
“Nature Microbiology” сэтгүүлд бичсэнээр, Шанхай хотын Фудань их сургуулийн профессор Ван Жинвэнь тэргүүтэй эрдэмтэд Азид хумхаа өвчин тараадаг Anopheles stephensi төрлийн шумуулын хоол боловсруулах эрхтэнд амьдардаг төрөл бүрийн бичил биетийг судалж, хумхаа өвчинтэй тэмцэх байгалийн шийдлийг олон жилийн турш эрэлхийлж байна. Өнгөрсөн онд тэд шумуулын бичил орчин дахь зарим бичил биетүүд хумхаагийн плазмодий буюу нэг эст шимэгч амьдрахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ. Үүн дээр үндэслэн эрдэмтэд хумхаагийн плазмодийд эсрэгээр үйлчилдэг бичил биет шумуулын хоол боловсруулах эрхтэнд байдаг эсэхийг судалсан байна. Энэ асуултад хариулт авахын тулд судлаачид антибиотикийн тусламжтай бичил орчныг нь цэвэрлэхэд шумуулын гэдэсний үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ. Энэ туршилтаар Pseudomonas alcaligenes бактери Anopheles stephensi төрлийн шумуулын гэдсэнд хумхаагийн плазмодий нэвтэрч, үржих нөхцөлийг устгадаг болохыг тогтоосон байна. Ван Жинвэнь тэргүүтэй эрдэмтэд хумхаагийн шумуулын бичил орчинд Pseudomonas alcaligenes бактери үржих нөхцөлийг бүрдүүлснээр Өмнөд болон Зүүн өмнөд Азийн олон оронд хумхаа өвчний тархалтыг огцом бууруулах боломжтой гэж найдаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан