Эмэнд тэсвэртэй хумхаагийн вирус Азид тархаж байна

Хумхаа өвчний эм тарианд тэсвэртэй вирус Зүүн өмнөд Азийн орнуудаар хурдацтай тархаж байгааг анхаарууллаа.Хумхаагийн халдвар тээсэн шумуулын нүүдэл Камбожоос Лаос, Тайландад цаашлаад Вьетнамд тархжээ.
2008 онд Камбожид хумхаа өвчнийг artemisinin ба piperaquine гэх хоёр эмийг хослуулан хэрэглэж эмчилж байв. Гэвч 2013 онд вирус эдгээр эмэнд тэсвэртэй болж хувирсан байна. Хумхаагийн өвчлөл өндөр Африк тивд шинэ вирус тархвал улам тэсвэртэй болж хувирах аюул нүүрлэж байгаа юм. Тиймээс хумхаагийн эмчилгээнд ашиглах шинэ аргыг яаралтай олох хэрэгтэй болжээ.
Жилд 219 сая хүн хумхаа тусдагаас 435 мянган нь уг хөнөөлт өвчний улмаас нас бардаг юм. 
ДЭМБ-ын мэдээлснээр 2000-2015 онд хумхаа өвчний тохиолдол 41 хувь, нас баралт 62 хувиар буурчээ. Гэвч хумхаагийн тохиолдол 2016-2017 онд дэлхий даяар хоёр саяар, өнгөрсөн онд 13 улсад нэмэгдсэн байна. 
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан