Австралийн эрдэмтэд хумхаа өвчин шумуулаас хүнд халдварлах явцыг судлан, энэхүү үхлийн аюултай халдварыг тараахыг зогсоох эм бүтээсэн талаар Уолтер, Элиза Холлын судалгааны хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Хумхаа өвчний тохиолдлын 90 гаруй хувь нь эм бэлдмэлд тэсвэртэй, байнга хувьсан өөрчлөгддөг Plasmodium falciparum шимэгчээр үүсгэгддэг бөгөөд тиймдээ ч шинээр эм боловсруулах шаардлагатай болдог аж.
Эрдэмтэд судалгааныхаа явцад V плазмепсин фермент нь хумхаан шимэгчийн уургуудыг тээвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг тогтоосон бөгөөд энэ ферментийг зогсоосноор хүнээс шумуулд, шумуулнаас хүнд халдах тархалтыг зогсоох эм гарган авсан байна.
Дашрамд дуулгахад, дэлхий даяар жил бүр 350-500 сая хумхаа өвчний халдварын тохиолдол гарч, 1,3-3 сая орчим хүн энэ өвчний улмаас нас бардаг аж. Хумхаа өвчний тохиолдлын 85-90 хувь нь Африкийн бүс нутагт гарах бол тав хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн энэ өвчний халдвар авдаг юм байна.