Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунгаар 9, II тунгаар 16, III тунгаар 89, IV тунгаар 69, нийт 183 иргэнийг дархлаажуулав. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын 75.2 хувь нь I тунд, 72.1 хувь нь II тунд, 53.9 хувь нь III тунд, нэмэлт IV тунд 6.8 хувь нь хамрагдаад байна.
Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.793 (77.4 хувь), 16-17 насны 27.095 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад буй юм.