16-17 насны 26588 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4, II тунд 21, нэмэлт сэргээх тунд 463, нийт 488 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2956 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.620 (76.1 хувь), 16-17 насны 26.588 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан