Дархлаажуулалтын цэгийг ДӨРӨВ ДАХИН нэмжээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.11.28/ I тунд 67, II тунд 124, нэмэлт сэргээх тунд 3543, нийт 3734 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 31.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.973 (76.5 хувь), 16-17 насны 26.731 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Коронавирусийн шинэ мутаци болох омикрон вирус тарсантай холбоотойгоор вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилгоор дархлаажуулалтын цэгүүдийг дөрөв дахин буюу 240 болгож нэмжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан