ЭМЯ: Халдварын тоо нэмэгдэж, 112 боллоо


Сүүлийн 24 цагт COVID-19 халдварын 112 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнээс 55 нь нийслэл Улаанбаатарт, 57 нь орон нутагт илэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 292 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол биеийн байдал нь хүнд 48 өвчтөн, нэн хүнд байдалтай 11 хүн байна. Мөн цар тахлаар өвчилсөн 47 хүүхэд, 14 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Иргэд та бүхэн халдвараас сэргийлж, амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутгахыг зөвлөж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан