Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анхаарал татаж буй асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Коронавирусийн халдварын тоо харьцангуй багасаж, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж.
Энэ нь нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн 15-18 хувьтай тэнцэж байна. Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр л гэхэд яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.
Нийслэлчүүдийн 54 хувь нь коронавирусийн дархлаа сэргээх III тунд хамрагдсан бол IV тунд 6.3 хувь нь хамрагджээ. Мененгит өвчин өмнөх долоо хоногт гарсан хоёр тохиолдлоос өөр нэмэгдээгүй гэдгийг хэллээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан