Коронавирусийн халдварын үед дэлгэх орны төлөвлөгөөнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг оролцуулах үүрэг өгөв


Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо.
Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн халдварын бэлэн байдлын дэмжлэгт хяналт хийсэн болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны өмнөх хурлаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.
Тус хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг өглөө.
Үүнд:
  1. Харьяа эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийх /2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор/
  2. Томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах /Албан даалгаварын хугацаагаар/
  3. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэчилсэн болон зөвлөгөө өгөх утасны дугаар, цагийн хуваарийг  ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
  4. Шинэ коронавирусийн халдварын үед дэлгэх орны төлөвлөгөөнд тухайн нутаг дэвсгэрт ойр байрлах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулах төлөвлөгөө хийж ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
  5. “Старфлю” эмийн захиалгын саналыг ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
  6. Шилэн кабельд холбогдох шаардлагатай Өрхийн эрүүл мэндийн төвийн болон шаардлагатай компьютерийн судалгааг google form ашиглан ирүүлэх /2020 оны 02 сарын 05-ны дотор/ гэжээ.
Эх сурвалж: НЭМГ

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан