А.Бурмаа: 4 хүртэлх насны хүүхдүүдийн томуугийн өвчлөл нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа мэдээлэл өгөв. Тэрбээр "Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байна. Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн идэвхжил өндөр байдаг. Ковид-19 ч гэсэн томуу төст өвчинд орно. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл 10000 хүн амд 15.1 хувь тохиолдол бүртгэгдсэн. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дунд амьсгалын замын цочмог халдвар 26 орчим хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчний 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 41.5 хувийг 4 хүртэлх настай хүүхдүүд эзэлж байна. 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нэмэгдсэн байдалтай байна. Тиймээс вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан