Энэ хүмүүс чинь яасан хүн чанаргүй болчихсон юм бэ. Зөвхөн мөнгө л нүдэнд чинь харагддаг болчихсон юм уу. Маш олон бүсгүйчүүд эмэгтэйчүүдийг энэ эмийг уулгаж хохироох гэж байгаа юм уу. Энэхүү эм бол жирэмслэлтээс хамгаалах эм огт биш. Уг эм нь эмэгтэй хүний эм бэлгийн эсийг үхжүүлж улмаар ирээдүйд хүүхэд огт төрүүлэх боломжгүй болгодог эм шүүдээ.
Хятад Улсад нэг өрх нэгээс илүү хүүхэдтэй болвол торгуулдаг. Мөн тухайн айл өөр арга хэмжээ авхуулдаг учраас энэ эмийг чинь эмэгтэйчүүддээ туршилтаар тарааж хэргэлүүлдэг аж. Гэтэл Монголд хууль бусаар оруулж ирээд жирэмслэлтээс хамгаалах эм гэх нэрийдлээр зарж ашиг олохыг завдаж байна. Тус эмийг худалдаж буй эмэгтэй хүн та Монгол хүн мөн үү. Миний танил бүсгүй дээрх эмийг олон сар уугаад дөнгөж 28 насандаа насан туршдаа хүүхэдтэй болох боломжгүй болсон юм.
Тийм болохоор дахин хатуу хэлье. Ганц олдох насандаа үрийн зулай үнэрлэж, ээж болох боломжгүй болох тул энэхүү 5 ширхэгтэй юу нь мэдэгдэхгүй ягаан эмийг хэрэглэж хэзээ ч болохгүй. Уншигч та энэ мэдээллийг цааш нь түгээж олон охид, бүсгүйчүүдэд хүргэж тусална уу, баярлалаа.
Их эмч Х.Ариунзаяа
http://tatap.mn/18751.html