Бөөрний архаг өвчин гэх энэ үгс монголчуудын танил үг болсоор удаж байна. Монгол Улсад халдварт бус шалтгаантай тэргүүлэх 5 өвний гуравдугаарт энэ өвлөл эрэмбэлэгддэг. БАӨ-ний хүндрэлийг сааруулдаг эмийг монголчууд олж авах гэж яаж тэмцэлдэж, ямар их ажил болдог гэж бодно. Өнөөдрөөс 5-6 жилийн өмнө 100 ширхэгийг нь 450 мянган төгрөгөөр худалдаж авдаг байлаа. Гэтэл Хятад улсаас 100 ширхэгийг нь 200 мянган төгрөгөөр оруулж ирдэг болсон нь олон хүний амьдрах хугацааг уртасгаж байсан гэхэд болно. Өнөөдрийн мөнгөний ханштай харьцуулахад 5-6 жилийн өмнөх мөнгө бол мөнгө шүү дээ.
Тэгвэл МонФа трейд” ХХК нь 2016 оноос Кетоамин хүчил буюу Ноцид бэлдмэлийг албан ёсоор оруулж ирснээр бөөрний архаг өвчлөлтэй хүмүүст том тус болж байв. Үүнтэй зэрэгцээд 2018 оны өдрийн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 24 дүгээр тогтоолоор ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмийн жагсаалтад оруулж 100 ширхэг эмийг даатгалын сангаас 60, иргэнээс 60, нийтдээ 120 мянган төгрөг өөр буюу 50 хувиар хөнгөлсөн нь бөөрний архаг өвчлөлтэй хүмүүсийн эмчилгээг илүү үр дүнтэй болгосон нь хүүхдүүд өнчрөхөөс, бэлбэсэн эхнэр нөхөр олшрох хугацааг холтгож байв.
Гэтэл ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2019 оны 12 дугаар тогтоолоор Кетоамин хүчил буюу Ноцид бэлдмэлийг 87.300 төгрөг болгосон нь тус компани БАӨ-тэй хүмүүсийн эл эмийг импортлон оруулж ирж чадахгүйд хүрчээ. Учир нь уг эмийн суурь үнээс хямд болсон болохоор тэр.
Энэ асуудал нь нэг талаар өвчтэй нэгнээ үхүүлэхгүйн тулд ганзгын наймаачдаас өндөр үнээр уг эмийг худалдаж авах зайлшгүй шаардлагатай бий болж иргэд өвчтөнүүд, айл өрхүүд эдийн засгийн хувьд дааж давашгүй эрсдэл хүлээж буй юм. Нөгөө талаар баталгаагүй эм тарианаас үүдсэн асуудал гарах нөхцөл бүрдсэн. Учир иймд 2018 оны 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр болгож БАӨ-тэй хүмүүст амьдрал бэлэглэхийг ард иргэд хүсч буй юм.
ЭМЯ-ны зүгээс БАӨ-тэй хүмүүст анхаарал халамж тавьдаг ч жил ирэх тусам 10 хүн тутмын 1 нь БАӨ-тэй болж байгаа учир хүчин мөхөстөж тамирдсаар байна.
Нийгмийн ороо бусгаа, хатуу хахир ийм байдлаас өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болж байгааг эмч мэргэжилтнүүд тооцоо судалгаатай хэлсэн байдаг.
Гэтэл улстөрчид ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй хэрнээ төрийн тусгай сангуудын мөнгийг цөлмөөд дуусав. Ард түмэн байхгүй бол улстөрчид танхимдаа суугаад хэний төлөө хууль баталж, хэний төлөө юу ярих юм бэ.
Иймээс зовогсдын зовлонгоор даажигнасан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолыг эргэж нэг харвал яасан юм улстөрчид өө. Улстөрчдөд хандахын учир нь БАӨ-тэй хүмүүс бол таныг сонгосон сонгогчид.
http://erennews.mn/article/27744