Жирэмслэлтээс хамгаалах эмийн 10 гаж нөлөө

Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах дэлхий дахинаа хамгийн ихээр түгсэн арга билээ. Уг эм бэлдмэлийг тогтмол хугацаанд зөв хэрэглэснээр маш их үр дүнтэй байдаг. Гэхдээ энэ давуу талын хажуугаар олон төрлийн гаж нөлөө үүсдэгийг эмч мэргэжилтнүүд тэр бүр хэлдэггүй. Эдгээрээс хамгийн түгээмэл 10 гаж нөлөөг жагсаая. 
1. Мөөгөнцрийн халдвар
Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх нь мөөгөнцрийн халдвар авах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Ялангуяа чихрийн шижинтэй хүн мөөгөнцөртөх магадлал маш өндөр. 
2. Цусархаг ялгадас гарах
Эм ууснаас хойших эхний 3 сард ажиглагддаг. Хэрвээ цус алдалт таваас дээш хоног үргэлжилбэл зайлшгүй эмчид хандаарай. 
3. Хөх эмзэг, хөндүүртэй болох
Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэж байх үед хөх эмзэг мэдрэмтгий болж, заримдаа таагүй өвдөлт үүсгэдэг. Нэг сарын турш эм хэрэглэсний дараа энэ өвдөлт арай дээрддэг. 
4. Цагаан юм гарах нь ихэсдэг
Цагаан юмны хэмжээ нь ихсэхээс гадна өнгө, үнэр нь өөрчлөгддөг. Үүнээс гадна бэлгийн харьцаанд орох үед хуурайших мэдрэмж төрүүлнэ. 
5. Толгой өвддөг
Энэ нь эстрогений түвшин багассантай холбоотой үүсдэг, маш ховор тохиолддог гаж нөлөө юм. Толгойн өвдөлт хүчтэй, байнга өвдөж байвал эм бичиж өгсөн эмэгтэйчүүдийн эмчдээ хандаарай. 
6. Жин нэмэгддэг
Орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл жин нэмэх нь харьцангуй багассан. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүдийн цөөхөн хувьд нь ийм шинж ажиглагдаж байна. Энэ нь биед ус хуримтлагдсантай холбоотой. 
7. Сэтгэл санаагаар унадаг
Синтетик дааврууд нь мэдрэлийн цэгүүдийн үйл ажиллагааг тогтворгүйжүүлж, сэтгэл санаагаар унах үзэгдлийг бий болгодог байна. 
8. Бөөлжис хүрдэг
Жирэмслэлтээс хамгаалах эм уусан эхний нэг сард бага зэрэг бөөлжис цутгах шинж илэрч болно. Энэ шинж тэмдэг 1-2 долоо хоногийн дараа алга болно. 
9. Бэлгийн дур хүсэл буурдаг
Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл нь дааврын найрлагаасаа болоод үнэхээр бэлгийн дур хүслийг бууруулдаг байна. Энэ шинж тэмдэг удаан хугацаагаар ажиглагдвал хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлж мэдэх тул эмчид хандаарай. 
10. Хараа мууддаг
Энэ бол тун ховор тохиолддог, нүдний эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай гаж нөлөө. Ялангуяа контакт линз зүүдэг хүмүүст илүүтэй ажиглагддаг. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан