"Монос" эмээ иргэдэд 4-5 дахин өндөр үнээр шахна гэв үү


Монгол Улсад бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм борлуулагдаж байна
Ханиад томууны улирал эхэлж өдгөө цэцэрлэгийн нэг анги 8 хүүхэдтэй хичээллэж байгаа тохиодол ч байна. Мөн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, Чингэлтэй дүүргийн өндөр эмнэлэг гэхэд л кордортоо өвчтөн хүлээн авах болжээ.
Өвлийн улирал эхэлж, хүйтэн болохтой зэрэгцэн том жижиггүй ханиад хатгаанд дарлуулж, настнуудынх хууч өвчнүүд нь сэдэрч хөдлөх нь бий.  Бид эдгээр өвчлөлөөс сэргийлэхийн тулд ихэнх нь эм хэмээх ид шидтэнд өөрсдийгөө даатгадаг ч эмийн үнэ хэмээх мангастай нүүр тулан шогширох нь шогширч эрүүл мэндийн даатгалд хамрагдсан цөөн тооны эмийг авах гэж дажин болохоо шахдаг. Тэгвэл нэг компанид монополь эрх олгон болсон талаар эм хангамжийн холбооныхон мэдэгдсэн билээ.
Тодруулбал, Эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү “Би эмийн лабораторид 1978 оноос хойш ажиллаад, удирдаж явсан хоёр шинжлэх ухааны докторын нэг. Эмийн чанарыг шинжлэхэд олон жил ажилласан. Бидэнд улс төрийн зорилго байхгүй.Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болж байна. Учир нь импортын эмүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь “Монос” компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна" хэмээн тайлбарласан.
Мөн тэрбээр “Монос” компанийн үйлдвэрлэдэг 10 ширхэгтэй Амоксициллиныг 9,500 төгрөгөөр, харин Итали улсаас оруулж ирдэг 20 ширхэгтэй Амоксициллиныг 3,450 төгрөгөөр үнэлсэн байгаа юм. "Монос"-ын "Урсамон" гээд эмэнд хордсон хүн гаж нөлөө ихтэй эм гэж мэдэгдэл хийж байсныг анхааруулсан.
"Монос"-ын энэ эмийг яагаад хүмүүс авах дургүй байдаг вэ гэхээр хятадын түүхий эдээр үйлдвэрлээд биоэквивалент чанар, тогтвортой байдлын судалгааг огт хийдэггүйтэй холбоотой гэнэ. Шинэ үйлдвэр ашиглалтанд оруулаад хятадын түүхий эдийг аваад шахмал капсул үйлдвэрлээд л тавьчихдаг. Ийм эмчилгээний үйлчилгээ муутай эмийг 9500 төгрөг гэж үнэлчээд идэвх өндөртэй эмийг 3450 төгрөгөөс илүү үнээр зарж болохгүй гээд тогтоосон.
Түүнчлэн бөөрний өвчинд хэрэглэдэг "Нацид" гэдэг эмийг 280.000 төгрөгөөр зарж байсан эмийн бүртгэлд бүртгүүлээд 120.000 төгрөгөөр даатгалд олгоод одоо мөрдөж байгаа хөнгөлөлтөөр 60000 төгрөгийг иргэн төлөөд үлдсэн тавин хувийг даатгалаас авдаг байсан. Үүнийг үндсэн үнээс нь доош нь үнэлээд бөөний төв, эмийн сангууд зарах боломжгүй болгосон талаар ч тэрбээр хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, эрэлт ихтэй эмүүдийг "Монос" өндөр үнээрээ арилжаалахаар болсон нь энэ аж.
Хамгийн ноцтой нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргасан хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хугацаа дууссан 50 гаруй эмийг оруулсаныг тэрбээр тодотгосон. Тийн атлаа импортоор оруулж ирсэн хугацаа дуусаагүй эмүүдийг хассан аж.
Эх сурвалж:Buzznews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан