Дэлхийн хамгийн анхны эрэгтэй жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл зургаан сарын дараа худалдаанд гарна

Энэтхэгийн эрдэмтэд уг эмэнд эмнэлзүйн туршилтыг хийж дуусгасны дараа зургаан сарын дотор гэхэд дэлхийн хамгийн анхны эр жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглээнд ашиглах боломжтой болох ажээ. Одоогоор 13 жилийн турш хүчинтэй байх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг  батлуулахаар Энэтхэгийн эм зүй хяналтын ерөнхий газарт илгээсэн байгаа эж. 
"Энэ эм бэлэн болсон, зөвхөн Эм зүй, бодисын хяналтын зөвлөлөөс зөвшөөрөл хүлээж байгаа болно" гэж Энэтхэгийн Таймс сонинд эмийн судалгааны Энэтхэгийн анагаах ухааны зөвлөлийн ахлах эрдэмтэн, доктор Р.С. Шарма хэлэв. Мөн тэрбээр “Туршилтын хугацаа дууслаа. Гуравдугаар шатны клиник туршилтын хугацаа дуусч, 303 эрчүүд туршилтанд оролцож 97.3 хувийн амжилтанд үзүүлсэн ба гаж нөлөө үзүүлээгүй байна. Энэ бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн анхны эрэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл гэж нэрлэхэд аюулгүй” гэжээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл нь үрийн шингэний ойролцоо эр бэлгийн эс агуулсан хоолойд тарьж ажилладаг аж.
С.Баяр
Эх сурвалж: Independent
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан