“Эрдэнэт Медипас” эмнэлгийн хувьчлалыг цуцлахаар болжээ


64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Эрдэнэт медипас” төв эмнэлгийг байгуулсан бөгөөд тус эмнэлгийг 2015 онд хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлсэн байдаг юм.
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцлахаар болсон талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр 12:00 цагт мэдээлэл хийх гэж байна. “Эрдэнэт үйлдвэр”  64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Эрдэнэт медипас” төв эмнэлгийг байгуулсан бөгөөд тус эмнэлгийг 2015 онд хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлсэн байдаг юм.

Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үед зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд даалгаж байсан билээ

https://updown.mn/183790.html
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан