Сүүлийн үед М.Билэгт гишүүний эмнэлгийг төрд авна, авахгүй гэж яригдаж буй. Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй байгаагийн улмаас ХСҮТ-ийн ойролцоо хавдрын эмнэлгийн зориулалтаар баригдсан "Ачлал трейд ХХК"-ийн эмнэлгийг улс түрээслэхээр болсон гэх яриа байна.
Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ тухай хэлэхдээ: 3Хавдар судлалын үндэсний төв байгуулагдаад 20 гаран жилийн хугацаа болсон. 2010 оноос эхлэн өргөтгөл барих шаардлагатай хэмээн гурван блокийн ажил эхлүүлсэн ч найман жил сунжирч байж энэ жил ашиглалтад орохоор боллоо. УИХ-ын гишүүд нэгнийхээ бизнесийг дэмжиж байна эсвэл М.Билэгт гишүүн төрд эмнэлгээ шахаж байна гэсэн зүйл байхгүй. Өргөтгөлийн барилгын хонгилд ус орсноос эхлээд иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн ч тэр энэ эмнэлгийг төрд авах нь зүйтэй гэж бодож байна. М.Билэгт гишүүний 12 давхар эмнэлгийг төрд авах саналыг Засгийн газарт оруулна. Санхүүжилтээ шийдүүлэх гээд Сангийн яам руу явуулсан” хэмээжээ.