COVID-19 цар тахлын эсрэг IV дэх тунг гурав дахь тунгаа хийлгээд гурван сар болж байгаа 18-аас дээш насныхан хийлгэх боломжтой

COVID-19 цар тахлын эсрэг дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалтын ажил Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаалын дагуу орон даяар эхлээд байна. Иргэд сайн дурын үндсэн дээр дөрөвдүгээр тунгийн вакцин тариулах бөгөөд дөрөв дэх тунг дархлаа сэргээх гурван тунд хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насныхан хийлгэх юм.
Мөн нэмэлт гурав дахь тунд хамрагдсан ч Covid-19 халдвараар өвдсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа дөрөвдүгээр тунд хамрагдаж болно. Үүнээс гадна энэ жил 12 нас хүрч байгаа, 2010 онд төрсөн хүүхдүүд Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэхээр болжээ. 
Иргэдийн хувьд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийж болох юм. Нийслэлийн хэмжээнд цар птахлын эсрэг вакцины эхний тунд 78, хоёр дахь тунд 114, гурав дахь тунд 1945, дөрөв дэх тунд 336 нийт 2473 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 75.0 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.8 хувь, гурав дахь тунгийн хамралт 48.5 хувь, нэмэлт дөрөв дэх тунгийн хамрагдалт 0.08 хувь байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан