Насанд хүрсэн иргэдийн 43 хувь буюу 814 мянган хүн вакцины нэмэлт тунд хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр 10,547 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэжээ. Ингэснээр вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 814,756 болон нэмэгдэж, хүн амын 25 хувь, 18-аас дээш насны иргэдийн 43 хувьд хүрлээ.
Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдээлж буй.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нэмэлт тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрэхэд насанд хүрсэн иргэдийн 7 хувь буюу дунджаар 133,000 орчим хүн хамрагдах шаардлагатай байгаа гэж тооцоолж болохоор байна.
Нэмэлт тунд орон нутгаас Сүхбаатар, Завхан аймгийн иргэд хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатарын иргэдийн 52.3 хувь, Завхан аймгийн иргэдийн 52.1 хувь нь вакцины нэмэлт тунг хийлгэжээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2,263,123 иргэн хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунг нийт 2,156,656 хүн буюу хүн амын 66.3 хувь нь хийлгээд байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан