ОХУ-д халдварын 9200 шинэ тохиолдол илэрчээ

МОСКВА. /TASS/.  Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын 83 бүс нутагт коронавирусний халдварын 9200 шинэ тохиолдол илэрсэн бол 119 хүн нас барж, 4940 хүн эмнэлгээс гарлаа гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 4124 нь буюу 44.8 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. 


ОХУ-ын нийслэл Москва хотод хамгийн олон буюу 3505 шинэ тохиолдол илэрчээ. Тус хотод дөрөв дэх өдрөө дараалан өдөрт 5000 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн халдварын тохиолдлын тоогоор Москва хотын дараа орж байгаа Москва мужид 937 тохиолдол шинээр илэрсэн бол Санкт-Петербургт 525, Доод Новгород мужид 229, Ростов мужид 112, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.


ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 272043-т хүрсэн бол 2537 хүн нас барж, 63166 хүн эдгэрсэн байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан