Сэрэмжлүүлэг: Дэлхий дахинд 1 346 566 хүн COVID-19-өөр өвчилж, 74 687 нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв.  ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл: "Дэлхий дахинд 1 346 566 хүн COVID-19-өөр өвчилж, 74 687 нас барсан байна. Мөн 278 695 хүн эдгэрсэн ба одоогийн байдлаар нэг сая орчим хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.
АНУ, Итали, Иран, Испани, Швейцар, Герман, Франц, Турк, Их Британи зэрэг улсуудад тархалт маш өндөр байна. 
Шинэ коронавирусийн халдвар тархсан цагаас хойш 36,000 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 нь амь насаа алдсан байна. 
Испани улсад халдварын тоо буурч байгаа.
Итали улсад нас баралт өмнөх өдрөөс 100 гаруйгаар нэмэгдсэн бол өвчлөл өмнөх өдрөөс буурсан байна.
Франц улсад халдварын улмаас нас баралт10  хувиар нэмэгдэж, тус улсад нийт 8911 ковид19 өвчний улмаас нас бараад байна.
ОХУ-д 24 цагийн дотор  1000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэнээр халдвар асан хүний тоо 6300 гаруйд хүрээд байна. Өнгөрсөн 24 цагт халдвар авсан 1000 гаруй тохиолдлын  591 нь нийслэл Москва хотноо бүртгэгджээ.
ХБНГУ-д шинэ халдвар 4 өдөр дараалан буурч байна. 95 391 хүн өвчилсөн бөгөөд үүний 1.3 хувь нь нас баржээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе нийт  долоон мужид нэг сарын турш хөл хорио тогтоохоор төлөвлөөд байгаа аж. Ингэснээр сургууль, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоох вм.
Шинэ коронавирусийн халдвар авч нас баралтын  86 хувийг 70 болон түүнээс дээш насныхан эзэлж байгаа. Харин энэ насныхан нийт халдварын 15 хувийг эзэлж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан