Эрүүл мэндийн сайд дотоодод COVID-19 халдварын дөрөвдүгээр давлагаа эхэлсэн гэв

Коронавируст халдвар “Ковид-19”-ийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ням гаригт (2022.01.09) мэдээлэл хийлээ.
Нэгдүгээр сарын 9-нд дотоодод коронавирусийн Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгджээ. Энэ долоо хоногт COVID-19 халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн сайд дуулгаж байна.
Сүүлийн хоёр хоногт COVID-19 халдварын тоо 1000-аас дээш бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан