АНУ-д сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд COVID-19 халдварын тохиолдол тогтмол нэмэгдэж, 400 мянга давсан гэж Associated Press (AP) эрүүл мэндийн байгууллагуудаас иш татан мэдээлэв.
Нью Йорк хотод хүнд нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдвар өдөр бүр дунджаар 37 мянгаар нэмэгдэж, амралтын өдрүүдээс өмнөх 17 мянгаар бүртгэгдсэн байна.
Америкийн нэр хүндтэй Майо клиникийн мэдээлснээр АНУ-д COVID-19-ийн шинжилгээний 18 хүртэлх хувь нь эерэг гарсан бол Нью-Йоркт энэ үзүүлэлт 33 хувьд хүрсэн байна.
АНУ-д цар тахлын үеэр нийтдээ 56 сая гаруй хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдож, тус улсад 827 мянга гаруй хүн уг өвчний улмаас нас баржээ.