Өнгөрсөн хоногт Бразилд COVID-19 вирусийн улмаас нас барсан хүний тоо 1000-ыг давжээ. Энэ нь Бразилд тахал дэгдсэн үеэс хойших хамгийн өндөр хоногийн үзүүлэлт гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг ВВС дамжууллаа.
Бразилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн хоногт тус улсад COVID-19 вирусийн улмаас 1156 хүн нас барж, нийт нас баралтын тоо 26 754-д хүрсэн байна.
Харин хоногт шинээр илэрсэн халдварын тохиолдол 26 417-оор нэмэгдсэн нь мөн л хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа бөгөөд ингэснээр тус улс дахь халдварын нийт тохиолдол 438 238 болжээ.
Бразилийн Сан-Паулу цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж байгаа бүс нутагт тооцогдож байгаа юм. Энд халдвар авсан хүний тоо 95 мянгыг давсан бол 7000 орчим хүн COVID-19 вирусийн улмаас нас баржээ.
Г.Бямбасүрэн