Коронавирусын халдвараар дэлхий даяар 241 сая хүн өвдөж, 4.9 сая хүн нас бараад байна

Америкийн Жонс Хопкинс их сургуулийн мэдээллээр Мягмар гарагийн өглөө коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо дэлхий даяар 241.119.208 болон нэмэгджээ. Энэ хугацаанд нийтдээ 4.905.291 хүн COVID-19-ийн халдварын улмаас нас баржээ.
COVID-19 халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоонд АНУ, Энэтхэг, Бразил орж байна. ОХУ-д 2021 оны 10 сарын 18-нд COVID-19 халдварын тохиолдол өдөрт 34.325 илэрсэн нь рекорд болон бүртгэгджээ.
Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор тэргүүлэх байр суурийг АНУ хадгалсаар байгаа бөгөөд тус улсад 45.050.910 хүн COVID-19 халдвар авсан нь тогтоогджээ. Нас барсан хүний тоо 726.196-д хүрсэн байв.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж байна. Тус улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 34.081.315-д хүрчээ. Вирусын нөлөөнөөс болж нас барсан хүний тоо 452,290 хүн болон нэмэгдсэн байна.
Коронавирусын тархалтаар дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа улс бол Бразил юм.  Тус улсад тахлын 21.51.910 тохиолдол бүртгэгдсэнээс 603.465 хүн нас баржээ.
Царт тахлын үед дэлхий даяар 6.654.560.695 гаруй тун вакцин тарсан байна. Дэлхийн хамгийн чухал үйл явдлын статистик мэдээгээр мэргэшсэн Worldometers порталын мэдээлснээр, дэлхийн хүн амын 1 сая хүнд ногдох нас баралт Мягмар гарагийн өглөөний байдлаар 631.4 байна. АНУ-д 1 сая хүн амд 2238 хүн, Энэтхэгт – 324, Бразилд – 2813 хүн нас баржээ.
Эх сурвалж: INTERFAX
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан