Өнөөдөр /2021.12.14/ Нийгмийн бодлогын байнгын хороо болон Ковидын түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдааны үеэр коронавирусийн омикрон мутацын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Энэ хувилбартай холбоотой зарим улсуудад IV тунгийн вакцины асуудал яригдаж байна. Нэмэлт тун тус хувилбарын тархалтад тодорхой хэмжээгээр бууруулах нөлөө үзүүлж байгаа тухай судалгаа бий. Яг омикрон хувилбарт зориулсан вакциныг одоогоор судлаж байна. Омикроны нууц үе нь 2.5 хоног байна. Хурдан халдварладаг учраас нууц үеийн хугацаа нь ийн богиноссон гэв.