Сингапур “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй иргэдийг үнэгүй эмчлэхгүй

Сингапурт “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор “вакцинд өөрсдийн хүслээрээ хамрагдаагүй” хүмүүс халдвар авсан тохиолдолд Засгийн газар ирэх сараас эхлэн эмчилгээний төлбөрийг нь хариуцахгүй байхаар шийдвэрлэжээ.  Одоогоор Засгийн газар Сингапурын иргэд, байнгын оршин суугчид, урт хугацаагаар оршин суугчдын “COVID-19”-ийн эмчилгээний төлбөрийг бүрэн хариуцаж байгаа юм. Харин үүнд хилийн чанадаас ирсний дараа шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүс хамааралгүй байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакцинд хамрагдаагүй хүмүүс “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн ихэнх хувийг эзэлж, эмнэлгийн ачааллыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа тул 12 дугаар сарын 8-наас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Харин хүндэтгэх шалгааны улмаас вакцинд хамрагдах боломжгүй хүмүүсийн эмчилгээний төлбөрийг үргэлжлүүлэн даана. Мөн вакцины хоёр дахь тундаа хамрагдах цаг олгох үүднээс эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийн төлбөрийг 12 дугаар сарын 31 хүртэл хариуцах ажээ.
“COVID-19”-ийн вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй орнуудын нэгд тооцогдож буй Сингапурт вакцинд хамрагдах насны хүмүүсийн 85 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан