Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлж байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Ерөнхий сайд вакцинжуулалтын үр дүн цаашид халдварыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилтай холбоотой үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор УОК хуралдлаа.
Давтан тунгаа аваад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Халдвар авах нас залуужиж байна. Учир нь 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.
Тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, өвдөх тохиолдол багасаж эхлэх хүлээлт байгаа.
Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Орон нутагт зургаадугаар сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах учиртай. Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа" гэв.