ОХУ-ын биотехнологи, нян судлалын Вектор судалгааны төвийн хөгжүүлсэн COVID-19-ийн эсрэг вакцинд ирэх оноос бүх нийтийг хамруулна хэмээн тус төвийн захирал Ринат Максятов Засгийн газрын сайтад ярьжээ. Тэрээр “Манай төв вакцины туршилтдаа арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд 40 мянган сайн дурын ажилтныг хамруулна. Харин 2021 оноос эхлэн бүх нийтийг вакцинд хамруулж эхэлнэ хэмээн таамаглаж байна” гэжээ. Вакцинд бүх шатны боловсролын байгууллага болон нийтийн тээврийн хэрэгслийн ажилтан, эмч, эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, цагдаагийн алба хаагчид болон бусад сайн дурын ажилтнаас эхлээд олон хүн үнэ төлбөргүй хамрагдах аж.
Эх сурвалж:Tass