Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ.
Японы Эрүүл мэндийн яам холбогдох шийдвэрийг өнөөдөр албан ёсоор зарлах аж. Эдгээр вакциныг Токио, Осака хотууд дахь Японы Өөрийгөө хамгаалах хүчний вакцинжуулалтын төвүүдэд, мөн зарим муж улсад байгуулсан ийм төвүүдэд хэрэглэхээр төлөвлөжээ.
Ингэснээр вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлж, вакцинжуулалтын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэх боломжтой болно гэж Kyodo агентлаг мэдээлсэн байна.
Ташрамд сануулахад, Японы Засгийн газар энэ сарын 21-нээс эхлэн Тайланд болон Монгол, Камбож, Зүүн Тимор, Шри-Ланка, Сейшелийн арал, Сент-Люсиа гэсэн зургаан орноос ирсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон юм. Энэ хориг Японы иргэдэд хамаарахгүй бөгөөд эдгээр орноос ирсэн иргэд зургаан өдрийн турш тусгаарлагдаж, коронавирусний шинжилгээг хоёр удаа өгөх ёстой байна.