Өнөөдөр ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл хийсэн. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр ПСР шинжилгээтэй холбоотой мэдээллийг өглөө. Тэрбээр "Дэлхийн улс орнууд коронавируст халдварын тохиолдлын тоогоо мэдээлэхдээ "Алтан стандарт " буюу ПСР шинжилгээгээр баталгаажсан тоог олон нийтэд мэдээлдэг. Манай улсын хувьд 2020 онд анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн үеэс эхлэн ПСР-р баталгаажсан тохиолдлуудыг мэдээлж ирсэн.
Улс орон бүр өөрийн нөөц, халдварын нөхцөл байдал, онцлогт тохирсон эмчилгээ, оношлогооны стандартыг ДЭМБ-ын зөвлөмж болон ОУ-ын туршлагад үндэслэн тасралтгүй өөрчилж байдаг" гэлээ.
Ингэхдээ ДЭМБ-ын зүгээс коронавирусийн шинжилгээний лаборатори дахь оношлогооны стратегийг зургадугаар сарын 25-нд өөрчилсөн бөгөөд тус стратегид үндэслэн манай зүгээс хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн аж. Тухайлбал, дельта хувилбарын тархалтын үед хавьтал шинж тэмдэгтэй байвал эмнэлзүйд үндэслэн заавал шинжилгээ өгүүлэхгүйгээр эмчилгээг хийх чиглэл өгсөн талаар мэдээллээ.