Б.Ууганбаяр: Өдөрт батлагдаж буй тохиолдлын 35-80 хувьд дельта хувилбарын мутаци илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 14 хоногийн хугацаанд халдварын дельта хувилбарын мутаци хөдөө орон нутаг, нийслэлийн бүхий л хэсэгт нэмэгдэх эрсдэлтэй байна. Өдөрт батлагдаж буй тохиолдлын 35-80 хувьд нь дельта вирус харилцан адилгүйгээр эзэлж байгаа юм. Иймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ ягштал барих шаардлагатай байна. Дельта хувилбар нь нэг хүнээс нөгөөд халдвардлахдаа илүү тархац өндөртэй буюу илүү олон хүнд халдаадаг. Өвдсөн тохиолдолд хүндрэ, эмнэлэгт хэвтэх эрсдэл нь өндөртэй. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ эгзэгтэй цаг үед дельта хувилбарыг тархаахгүй байх тал дээр хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан