Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшин он дуустал үргэлжилж байгаа билээ. Улбар шар түвшний үед хурим найр хийх нь хориотой. Гэтэл иргэд хурим найр хийж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Тухайлбал хурим хийсэн хос нялх хүүхдийн хамт халдвар аван эмнэлэгт хүргэгджээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Хурим найр эрсдэлтэй байна шүү. Хурим хийсэн хос нялх хүүхэдтэйгээ ковидоор хүндэрч эмнэлэгт, тус хурим дээрээс 20-иод хүн одоогоор эерэг гарсан гэнэ. Баянзүрх дүүрэгт ийм явдал болжээ" гэжээ.