А.Амбасэлмаа:Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хурим найранд оролцсон 50-60 хүн хордлого авч ХӨСҮТ-д хандлаа

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 24 сая 455 хүн өвчилж, 841 мянган хүн эндсэн байна. Харин 17 сая гаруй хүн эдгэрчээ.   24 цагийн хугацаанд 281  мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн эндсэн байна. 
24 цагийн хугацаанд шинээр  Энэтхэгт 76  мянган хүн халдвар авсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 4829,  БНХАУ-д 22  тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. БНСУ-д 323 хүн шинээр халдвар авсан байна.
Өвчлөл нэмэгдэж байгаа учраас эрт илрүүлэг шинжилгээнд олон хүнийг хамруулах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж байна. Европийн улсуудад хичээлийн шинэ жилээр амьдралын шинэ хэв маягын хичээлүүдийг зааж байна. Тэдгээр нь гараа савандаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих аргуудыг онол дадлага ажлын хүрээнд орж байна.  
Манай орны хувьд  ажиглалтад шинээр 133  хүн орж, 440 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 3452 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн 50 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 3 хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 28-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын, Дархан-Уул аймгийн салбар, нийтдээ 731 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-2020 оны наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ
-2020 оны наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261  хүний давтан шинжилгээ
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ,
-Ажиглан тусгаарлах байранд байгаа 30 хүний  шинжилгээ,
-Орхон  аймагт тусгаарлагдсан 91  хүний шинжилгээ
-Дорно говь аймгийн тусгаарлах байранд байгаа 13 хүний шинжилгээ
-Алтанбулгийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн шинжилгээ
-Гадны орон руу явах хүсэлт гаргасан 23 хүний
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний  шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Монголд батлагдсан тохиолдол 301, эдгэрсэн хүн 291, сувиллын ажиглалтад байгаа 25, гэрийн ажиглалтад 40, ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна. ХӨСҮТ-ийн клиникт 10  хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 9 хүн хөнгөн, 1 хүний биеийн байдал  хүндэвтэр байна. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг мөрдөж олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх ёстой. Гэвч ойн баяр, хурим найр зохион байгуулж байна. Тухайлбал наймдугаар сарын 28-29нд шилжих шөнө нэгэн байгууллагын ойн арга хэмжээ болж тэнд цугласан 50-60 хүн хоолны хордлогын халдвар бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн эмч нар өдөр шөнөгүй, коронавирусийн давтан шинжилгээг авч маш ачаалалтай ажиллаж байхад мөн 50-60 хүний хоолны хордогын асуудалд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүсийн 14 нь ХӨСҮТ-д ирж хэвтлээ. Үүнээс 2 хүн эрчимт эмчилгээний тасагт шилжлээ. Иргэд олон нийтийг хамрасан арга хэмжээд оролцохгүй байж идэж хэрэглэх хүнсний бүтээгдэхүүндээ хяналт тавих хэрэгтэй" хэмээлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан