Ковид-19 халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд тохиож, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3500-д хүрч магадгүй

ЭМЯ коронавирусын халдварын нөхцөл байдлын тухай цаг үеийн мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа тооцооллын дагуу коронавируст халдварын халдварын оргил есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж байгаа. Энэ үед өдөрт 2500 орчим, хамгийн дээд тал нь 3500 орчим тохиолдол бүртгэгдэх магадлалтай хэмээн мэдэгдлээ.
Ковид-19 халдварын зургаадугаар сарын давалгаа долдугаар сарын эхэнд нэлээн тогтворжин буурсан ч наймдугаар сарын эхнээс дахин нэмэгдэж байна. Сарын эхний өдрөөс халдварын тоо тогтмол өсч байна. Шинжилгээгээр илэрсэн “эерэг” тохиолдлууд зургаадугаар сард нийт шинжилгээний 30 хувьд хүрч байсан бол долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэнд 10 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод халдварын тархалт нэлээд буурсан байна.
Харин орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь тогтмол өсч, хамгийн сүүлийн байдлаар нийт шинжилгээний 30-аас дээш хувийг эзэлж байгаа. Орон нутагт халдварын тархалт өндөр буюу нийт халдварын тохиолдлын 72.5 хувь бүртгэгдэж байгаа аж.  
Вирусийн хувилбар илрүүлэх шинжилгээнд Дельта хувилбар илэрч, нийт тохиолдын  34.7 хувьд байгаа бөгөөд Дельт хувилбараар өвчилсөн хүмүүсийн 37.4 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 
Ирэх 14 хоноги Улаанбаатар хотод ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас давах тооцоолол хийгдсэн. Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа.
Вакцины үр нөлөө буурах хувиар тооцоолбол,
  • 17.5 хувиар буурахад халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 1,600-1,800 тохиолдол/хамгийн дээд тал нь 2,500/ бүртгэгдэх нь.
  • 25 хувиар буурахад халдварын оргил үе мөн адил есдүгээр сарын 20-25-нд ажиглагдаж, өдөрт 2,500 орчим тохиолдол бүртгэдэх бөгөөд хамгийн дээд тал нь 3,500 орчим тохиолдол бүртгэгдэх тооцоолол хийгдсэн” гэж ХӨСҮТ үзэж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан