ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: "Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй. Дархлаатай хүмүүс нь вакцинжаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах амьд бамбай болдог. Тиймээс дархлаажуулалтыг дагаж нийтийн дархлаа үүсэхийг байнга сануулж буй.
Сүүлийн үед халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Нийслэлд 20-30 хувь байгаа. Хэдий нийслэлийн нөхцөл байдал сайжирч байгаа ч орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Баян-Өлгий аймагт орон нутагт батлагдаж байгаа тохиолдлын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байгаа. Мөн сүүлийн долоо хоногт Ховд аймагт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Наадмын урт хугацааны амралт, зуны амралтаар 25 мянга орчим аялагчид хүн очсон байна. Энэ нь халдварыг тараах эх үүсвэр болсон. Гэхдээ Баян-Өлгий аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан.
Ховд аймгийн хувьд даншиг наадам болсон. Энэ нь халдвар нэмэгдэхэд нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Бая-Өлгий аймаг вакцинжуулалтын хувьд бага хувьтай байна. Мөн Дархан-Уул аймагт анхаарал хандуулах хэрэгтэй. Бусад аймгуудын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа. Улсын хэмжээнд PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь их байна. 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Нийт 0-17 насны хүүхдүүдийн дунд батлагдсан тохиолдлын 50 хувь нь 12-17 насныхан байсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш тасралтгүй буурсан.
Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR -т суурилсан мутацийг илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Нийт 369 сорьцны 39 сорьцод нь "Дельта хувилбар илэрсэн. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний 11.6 хувьд "Дельта" хувилбар илэрч байгаа." мэдээллээ.