БНХАУ: “Коронавак” вакциныг хүүхдүүдэд тарихыг яаралтай горимоор баталсан ч зохион байгуулалтын асуудал тодорхой болоогүй

БНХАУ-ын Синовак болон Синофарм үйлдвэрүүд тус тусдаа коронавируст халдварын эсрэг вакцин үйлдвэрлэж буй. Харин Синовак үйлдвэрийн “Коронавак” вакциныг 3-17 насны хүүхдүүдэд тарихыг яаралтай горимоор зөвшөөрөөд байгаа юм.
Тус үйлдвэр эл насны хүүхдүүдэд вакцинаа туршиж, туршилтын нэг, хоёрдугаар шатаа дуусгажээ. Үр дүнд нь вакцин аюулгүй нь батлагдсан байна. Синовак үйлдвэрийн захирал Инь Вэйдун “Хүүхдүүдэд тарихыг яаралтай горимоор баталсан ч ямар нөхцөлд, хэдэн насны хүүхдүүдэд хийж эхлэх гэх мэтчилэн зохион байгуулалтын асуудал нь тодорхой болоогүй” гэж мэдэгджээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан