“Синофарм”-ын Vero cell 79-86% үр дүн үзүүлжээ

Манай улсад БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан AstraZeneca вакциныг коронавирусний халдварын эсрэг иргэдээ дархлаажуулахад ашиглаж байна. Мөн удахгүй ОХУ-ын Спутник V вакцин болон АНУ-ын “Pfizer” вакциныг Засгийн газрын хэлэлцээрийн шугамаар оруулж ирэх юм.
Эдгээр вакцины үр дүн, судалгааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.
VERO CELL - ҮР ДҮН 79-86%

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин дотооддоо хийсэн судалгаагаар 79 хувийн үр дүн үзүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмирт улсад хийсэн туршилтаар 86 хувийн үр дүн үзүүлжээ.
Хятад улс Vero cell вакциныг 2020 оны долоодугаар сард хүн амынхаа эрсдэл өндөртэй бүлгүүдэд яаралтай горимоор тарихаар баталсан.
Энэхүү вакцин хадгалах горимын хувьд тун энгийн. Ердийн хөргөгчинд 4-8 хэмд хадгалж болох Vero cell вакцины хоёр дахь тунг эхнийхээс нь 21 хоногийн зайтай хийнэ. Хэрвээ хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа өнгөрсөн бол аль болох хурдан дараагийн тунг нь тариулах ёстой юм.
Vero cell вакциныг халдварт саа, улаан бурхан зэрэг өвчний вакциныг гаргаж авсан уламжлалт аргад үндэслэн гаргаж авсан бөгөөд сулруулсан вирусийг агуулсан энэ вакцинд сөрөг нөлөө байхгүй гэж эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү вакциныг 1 сая хүнд тарьсны дараа хийсэн судалгаагаар вакцины дараах ямар нэгэн хүндрэл, гаж нөлөө илрээгүй байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан