АНУ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөх төлөвтэй байна

ВАШИНГТОН. /The Guardian/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг ирэх долоо хоногийн эхээр олгох төлөвтэй байна гэж “New York Times” сонин даваа гарагт мэдээлжээ.“Pfizer/BioNTech” 12-15 насны хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаар вакцин аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосноо өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн юм. Энэхүү вакциныг АНУ-д одоогоор 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.
 
“Reuters” агентлаг Хүнс, эмийн хяналтын газраас энэ талаар тодруулга хүсэхэд, “Pfizer”-ийн вакцины хэрэглээг өргөжүүлэх үнэлгээ үргэлжилж байна хэмээн мэдээлсэн боловч түүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 
 
АНУ-ын Өвчинд хяналт, тавих урьдчилсан сэргийлэх төвийн дарга Рошель Валенскийн хувьд вакциныг хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг тавдугаар сарын эхээр олгож магадгүй гэдгийг дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдэж байжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан