Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.31/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 6026 сорьцод шинжилгээ хийснээс 927 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 58 439 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 682 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 50 436 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 276 болж байна.