Д.Нямхүү: 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн эдгэрлээ


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.27/ хийлээ.  "Долдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дах салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 264 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 07-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 179  хүний  давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ байна. 
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 218 боллоо. Харин эмчилгээнд 70 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 64 хүн хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан