Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.014/ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатор болон Дархан-Уул аймгийн салбар лаборатор, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолооч нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
Харин ӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна" гэв.
Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 19-өөр нэмэгдэж нийт тохиолдлын тоо 61 боллоо.