ХӨСҮТ:Халдварын тохиолдол 45-аар нэмэгдэж, СХД-т шинэ голомт үүслээ

Эрүүл мэндийн яам CОVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа " 2021 оны хоёрдугаар сарын 28-нд нийт 11905 сорьцод шинжилгээ хийхэд 45 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 2107 тохиолдол батлагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын батлагдсан тохиолдол 2433 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 50 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 2952  болж, 2299 хүн эдгэрсэн. Шинээр халдвар авсан 45 хүний 29 нь ажиглан тусгаарлалтад байсан бол "Нэг  хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илрүүлсэн ойрын хавьтлын 13 тохиолдол батлагдсан. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор судалж байна" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан