Танд эсрэг биет үүссэн эсэхийг ХЭРХЭН мэдэх вэ?

Хэрэв та халдвар тээгч болсноо мэдэлгүй, эсвэл коронавирусээр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол яах вэ? Вакцин хийлгэх ёстой юу, эхлээд эсрэг биетийн шинжилгээ өгөх ёстой юу?
Коронавирусний эсрэг биет хэр удаан хадгалагдах нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг тухай олон улсын эрдэмтэн, судлаачид бичжээ. 
Тиймээс хагас жилд нэг удаа эсрэг биетийн шинжилгээ өгч байхыг ОХУ-ын “Вектор” онц аюултай халдварт өвчин судлалын төвийн лабораторийн эрхлэгч асан Александр Чепурнов зөвлөсөн байна. Түүний хэлснээр, зарим хүнд эсрэг биетийн түвшин найман сарын дараа буураагүй байхад зарим тохиолдолд гурван сарын дотор эсрэг биет алга болдог байна.
Шинжээчид вакцин хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа эсрэг биетийн сорил хийлгэхийг зөвлөж байна. Дархлаа эсийн түвшин тогтох боломжтой бөгөөд энэ тохиолдолд зөвхөн лабораторийн шинжилгээгээр эсрэг биет үүссэн эсэхийг тогтоох боломжтой гэнэ.
Халдвар аваад эдгэрсэн хүмүүст зургаан сарын дараа вакцин хийлгэх нь зүйтэй гэдэгт халдвар судлаачид санал нэгджээ. Тухайн хунд эдгэрсний дараа эсрэг биет бага түвшинд үүссэн ч вакцин хийлгэх шаардлагагүй гэнэ. Учир нь энэ тохиолдолд эсийн дархлаа урт хугацаанд бий болдог байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдвар аваад эдгэрсэн хүмүүст зургаан сарын дараа вакцин хийлгэхийг мөн зөвлөж байгаа юм.


Видео: Эсрэг биет гэж юу вэ?
 


"Эсрэг биет илрүүлэх шинжилгээг нь хэрхэн хийлгэх вэ?" гэсэн асуултад ХӨСҮТ-ийн Тархвар судлаач Э.Тэмүүлэн "Эсрэг биет илрүүлэх шинжилгээг зөвхөн ХӨСҮТ-ийн хувьд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстээ хийж байгаа" гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 25-ны өдрийн мэдээллийн үеэр өгсөн. 
Харин "Халдвар аваад эдгэрсэн хүний хэдэн хувьд нь эсрэг биет үүссэн бэ. Үүссэн хүмүүс хөдөө, орон нутаг болон өөр газар чөлөөтэй зорчих боломжтой юу. Эдгэрсэн хүний PCR шинжилгээ сөрөг гарна. Тэгэхээр тэр хүмүүс ажлаа хэвийн хийж болох уу" гэсэн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа "Халдвар аваад эдгэрсэн нийт 4835 хүн байгаа. Эдгээр хүний 95 хувьд нь эсрэг биет үүссэн. Эдгээр хүмүүс эсрэг биет үүссэн, давтан шинжилгээнүүд сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд хэвийн орж болно. Хамгийн гол нь өвчлөөд эдгэрсэн бол халдвар хамгааллын дэглэмээ цааш нь үргэлжлүүлэн баримтлах ёстой. Ингээд 6-8 сарын дараа дархлаажуулалтдаа хамрагдаад, нийгмийн харилцаандаа хэвийн оролцох боломжтой" гэсэн мэдээлэл өгч байсан билээ. 
Монголд одоогоор эсрэг биетийн шинжилгээг хүн бүрээс авахгүй байгаа бөгөөд Монголд төдийгүй дэлхий нийтэд ч тийм байна. 
Манай тухайд "Интермед" эмнэлгийн вакцинжуулалтын үнэлгээт багцад эсрэг биетийн шинжилгээний үйлчилгээ багтаж байгаа ажээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан