Шинэ төрлийн коронавирусийн халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн хүнд вирусийн дархлаа зургаан сар орчим хугацаанд л хадгалагдана гэж Оросын Вектор төвийн лабораторийн эрхлэгч асан, вирус судлаач Александр Чепурнов өгүүлснийг РИА Новости дамжууллаа.
Мэргэжилтний өгүүлснээр, COVID-19 вирусээр өвдсөн хүний биед гурваас дөрвөн сарын туршид эсрэг биетүүд буурах гэнэ. "Тав болон зургаа дахь сард дархлаа коронавирусийн эсрэг биетэд хариу үзүүлэхээ болино" гэж Чепурнов өгүүлжээ.
Дөрөв болон тавдугаар сард коронавирусийн халдвар аваа эдгэрсэн хүмүүс хагас жилийн дараа гэхэд дахин халдвар авах эрсдэлтэй гэдгийг вирус судлаач сэрэмжлүүлсэн байна. Түүний үзэж байгаагаар дахин халдвар авах хүмүүсийн тоо өсөх нь шинэ төрлийн коронавирусийн сүргийн дархлаа үүсэх боломж олгохгүй гэнэ.
Г.Бямбасүрэн