Европын хэд хэдэн оронд АстраЗенека вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлуудыг Европын эм бэлдмэлийн агентлагийн шинжээчид нарийвчлан судлаад "АстраЗенека вакцин аюулгүй, үр дүнтэй" гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар ВВС мэдээлжээ.
Европын эм бэлдмэлийн агентлаг "АстраЗенека вакцин болон зарим өвчтөнд үүссэн цусны бүлэгнэл хоорондоо холбоогүй" хэмээн батлаад энэ вакциныг ашиглахаас үүдэх ашиг тус эрсдлээс нь давна гэж цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газар пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ АстраЗенека вакцин болон цусны бүлэгнэл хоорондоо холбоотой гэх шалтгаан олоогүй гэж онцолсон юм.
"Мэдээллүүдийг нарийвчлан шалгаж, судалсны үндсэн дээр коронавирусээс сэргийлэх АстраЗенека вакцин нь цусанд бүлэгнэл үүссэний шалтгаан гэж батлах нотолгоо байхгүй байна. Энэ дүгнэлтийг цусны бүлэгнэл үүссэн тохиолдлууд болон эмнэлэгт хэвтсэн талаарх мэдээлэл, эмчилгээний практикийн архиваас авсан мэдээллүүдийг нарийвчлан судалсны үндсэн дээр хийж байна" хэмээн Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газар мэдэгдсэн юм.
Өмнө нь АстраЗенека вакцины тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлууд гарсны улмаас Австри, Франц, Герман, Итали, Нидерланд болон ЕХ-ны бусад орнууд энэ вакциныг вакцинжуулалтдаа ашиглахаа түр зогсоогоод байв.
Харин Европын эм бэлдмэлийн агентлаг мэдэгдэл гаргасны дараа Франц, Итали, Испани зэрэг улс орнууд улсууд AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ.