ДЭМБ АстраЗенека вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөжээ

Европын холбооны орнууд АстраЗенека компани болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэхээ түр зогсоож байгаа бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөжээ.
ДЭМБ-аас вакцин, цус бүлэгнэл хоёрын хооронд ямар нэг холбоо хамаарал байхгүй гэж хэлсэн байна.
Европын жижиг орнууд дээр нэмэгдээд Герман, Франц, Итали, Испани улс  судалгааны ажил дуустал вакцины хэрэглээг түр зогсоожээ. ДЭМБ-ын вакцины мэргэжилтнүүд өнөөдөр уулзахаар төлөвлөсөн байна. Мөн Европын эмийн агентлаг өнөөдөр хуралдаж дүгнэлтээ пүрэв гарагт гаргах юм. Тус байгууллага мөн л АстраЗенека вакцины хэрэглээг зогсоохгүй байхыг уриалсан.
Европ болон Их Британид 17 сая хүн вакцин хийлгэснээс өнгөрсөн долоо хоногт 40 шахам хүний цус бүлэгнэсэн гэж "АстраЗенека"-гаас мэдээлжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан