ХӨСҮТ: 126 мянга гаруй хүн "Астразенека" болон "Сенофарм" вакциныг хийлгэсэн

ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 11183 хүнд шинжилгээ хийснээс шинээр 127 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 4210 боллоо. Өнөөдөр 52 хүн эдгэрснээр нийт 3083 боллоо. Энэ нь нийт өвчлөгсдийн 73 хувь юм.
Архангайд нэг тохиолдол илэрсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар нийтдээ 1014 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс хөнгөн 917, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна. Хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгчдийн гэрээр тусгаарлахдаа гэрийн нөхцөлийг судалж, биеийн байдлаа тодорхойлох, мэдээлэх чадварыг үндэслэхээс гадна тухайн иргэний хүсэлтийг хүндэтгэнэ. Хэдийгээр тухайн хүн гэртээ тусгаарлагдах хүсэлт гаргавч мэргэжлийн хүний дүгнэлт гарсан бол эмнэлэгт хүргэн эмчилнэ. Өчигдрийн 21 цагийн байдлаар нийслэлд 40 дархлаажуулалтын цэгт 74 баг ажиллаж 13381 хүнийг вакцинд хамрууллаа. Ингээд нийт 126349 хүнийг дархлаажуулсан нь зорилтот бүлгийн 6 хувийг эзэлж байна" гэлээ. 
ЭМЯ-ны хэлтсийн дарга Болдмаа "Вакцинжуулалт эхэлснээс хойш 126449 хүнийг хамруулсан. Өнөөдөр 41 цэгт 95 багаар 19793 хүнийг дархлаажуулахаар ажиллана. Манай дархлаажуулалтын үйл явц маш сайн явж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээнд тулгуурлаад эрэмбэлсэн байгаа. 464 400 тун вакциныг хоёр тунгаар бодвол 232 200 хүнд хийнэ. Одоогоор үүний 126 мянган тунг хийсэн. 105 мянган тун вакцин үлдсэн. Зорилтот бүлгээ  дархлаажуулахаар ажиллаж байна" гэв. 
Албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа. 
 
-Шинж тэмдэг илрэхгүй халдвар авсан иргэн олон байна. Эсрэг биет тогтсон тохиолдолд вакцин хийлгэх үү? 
 
-Эсрэг биет илрүүлэх шинжилгээ өртөг өндөртэй. Өвдсөнөөс хойш зургаан сарын дараа вакцин хийлгэж болно.
-Астразенека вакцин хийлгэсэн хүмүүст хүндрэл гарч байгаа юу?
-Ковакс хөтөлбөрийн хүрээнд бид вакцинд хамрагдах хүмүүсийг эрэмбэлэн ангилсан. Эхлээд зорилтот бүлгээ дархлаажуулалтад хамруулна. Одоогоор Астразенека болон Сенофарм вакцин хийлгэсний дараа вакцины дараах урвалууд илэрсэн. Хүнд тохиолдол гараагүй.
 
-Коронавирусний халдвар аймаг, суманд гарсан тохиолдолд тухайн орчиндоо эмчилгээ хийлгэх боломжтой юу. Мөн тус халдвараар хэдэн хүүхэд өвчилсөн бэ?
Ж.Байгалмаа: -Завхан аймгийн Шилүүстэй суманд зөөвөрлөгдөн очсон тохиолдлыг эмчилсэн. Ойрын хавьтлын тусгаарлалтын амжилттай хийсэн. Аймаг орон нутагт эмчилгээ тусгаарлах үйл ажиллагааг хийх боломжтой. 0-18 насны 744 хүүхэд халдвар авсан байсан. 85 хувь нь Улаанбаатар хотод гарсан. 122 хүүхэд одоогоор эмнэлэгт эмчилгээтэй байна. Одоогоор 300 гаруй ахмад өвчилсөн байна.
 
-Одоогоор хэдэн хүн ямар вакцинуудыг хийлгээд байна вэ?
-126 мянга гаруй хүн Астразенека болон Сенофарм вакциныг хийлгэсэн. Бид хоёр дахин хүчээр ажиллахаар төлөвлөж байна.
-Халдвар аваад эдгэрсэн иргэд яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ? 
 
-Өдөр бүр халдварын тохиолдол ихсэж байна. Өвчлөөд эдгэрсэн хүнээс “мэдээлэл өгөөч” гэсэн зүйлийг бид хэлэхгүй. Өөрсдөө мэдээлэл өгье гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах бүрэн боломжтой.
 
-Эхний тун хийлгэсэн хүмүүсийн хэдэн хувьд нь тохиолдол бүртгэгдсэн бэ?
 
-Эхний тунг аваад дархлаа тогтохгүй. Хоёр дахь тунгаа авсны дараа 14-28 хоногийн дараа дархлаа тогтож байгаа. Гурван том судалгааны баг ажиллаж байна.
ХӨСҮТ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан