ХӨСҮТ: Дахин дөрвөн иргэнээс КОРОНАВИРУСИЙН халдвар ИЛЭРЧ, нийт 140 батлагдсан тохиолдолтой боллоо

 
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨҮСТ-ийн дарга Д.Нямхүү “Өнөөдөр гурван хүн эдгэж, сувилал руу шилжлээ. Тодруулбал, 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн эдгэрч гарсан байна. Эдгээр иргэд 30, 34, 45 хоног эмчлэгдэж эдгэсэн байна. ХӨСҮТ болон Дархан салбарын лаборатид нийт 87 хүнд шинжилгээ хийсэн.
22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д байгаа 43 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан ОХУ-д суралцаж байсан нэг оюутан,  Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон-Уул аймагт тусгаарлагдаж байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд нийт Монгол улсын хэмжээнд  батлагдсан тохиолдол140 боллоо. Эдгээрээс 24 хүн эмчлэгдэж гарсан байна. Одооноор 116 хүн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлыг хэлье. Хөнгөн 1, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 байна” гэв.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 
-Гадаадад халдвар авсан монгол иргэдийн биеийн байдал хэр байгаа вэ? 
-Гадаадад халдвар авсан монголын 30 гаруй иргэн байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд Сэхээн амьдруулах тасагт уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байна. Бусад 10 гаруй хүн хөнгөн, гэрийн тусгаарлалтад байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан