“Өчигдөр улсын хэмжээнд 11,800 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 5 нь БЗД-ийн голомтот халдвараас илэрсэн бол нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд илэрсэн байна.
Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,069 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 584 хүн эдгэрээд байгаа бол 476 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-414
- Хүндэвтэр-55
- Хүнд-4
- Маш хүнд-3 хүн байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.